Categories
мэдээ нийгэм

УОК: Хувийн ажлаар аймаг, сум ороод буцаж ирэх боломжгүй

Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс /2020.12.14/ сулруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатараас хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн үйлдэхэд хязгаарлалтгүй болсон тухай мэдээлэл иргэдийн дунд тархсан.

Үүнд Улсын Онцгой комиссоос “Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл буюу дөрөв хоногийн хугацаанд орон нутаг руу явуулна. Иргэд PCR шинжилгээ заавал өгнө. Орон нутагтаа очоолд гэрийн тусгаарлалтад байна. Мөн 12 дугаар сарын 24 хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна. Бусад тохиолдолд хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт хэвээр. Өөрөөр хэлбэл энэ сарын 24 хүртэл хувийн ажлаар аймаг, сум ороод буцаж ирэх боломжгүй.

Халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө” гэж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *