Categories
гадаад мэдээ

Европ даяар хөл хориог аажмаар цуцалж байна

Цар тахлын эсрэг явуулсан 11 сарын тэмцлийн үр дүн, стратеги тактикийн үйл явц, цаашид яах тухайгаа хэлэлцсэн Парисын хаалттай Зөвлөлдөөний дараа, Франц, Герман, Австрийн төрийн тэргүүн нар ард түмэндээ хандаж Үндэсний брифингээрээ үг хэлсэн юм. Шашны үндэсний баяр Wein­achten гэж манайхаар бол цагаан сар шиг том баяр болох гэж байна. Маш өргөн хэмжээнд тэмдэглэнэ, гэр бүл төрөл төрөгсөдөөрөө цуглана, биесдээ бэлэг барина, сайн сайхныг хүсэн ерөөдөг баяр.

Дараа нь шинэ жил залгана. Хамгийн баяр цэнгэлтэй мөчүүд! Европт нэ Коронагаас болоод үндэсний их баяраа энэ жил өнжинө гээд зарлачихсан байсан. Хүмүүс ч тийм ойлголттой л байлаа. Гэтэл төрийн тэргүүнүүд Брифинг дээрээ энэ жил эдгээр баярыг тэмдэглэх болсныг гэнэт зарлалаа! Түүгээр ч зогссонгүй Австрийн Засгийн газар иргэддээ 3 тэрбум евро тараах юм байна. Баярын мөнгө гэж хүн тус бүрд 1888 евро дансанд нь шилжүүлж байгаа юм байна. Германы канцляр А.Меркель, 11 сар вирусийн хойноос дэмий хөөцөлдөж ард түмний төсвөөс 180 тэрбум евро үр дүнгүй үрэн таран хийснээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа! Энэ хугацаанд ашигаа алдаж орлогогүй болсон, жилдээ 500 мянган европоос доош орлоготой бүх ЖДҮ, өрхийн үйлдвэрлэлийн алдагдлыг төрөөс нөхөн төлбөр болгон олгоно гэж мэдэгдэн энэ мөнгийг буцааж авахгүй гэж амлалаа! Хатуу локдаунд байсан хугацааны цалингийн 80 хувийг Засгийн газар, үлдсэн 20 хувийг үйлдвэр албан газрууд нөхөн олгох юм байна. Хувь хүний буруу биш учраас хувь хүн амьдрал, орлогоороо хохирох ёсгүй гэсэн шударга зарчмыг баримталж байгаа юм байна. Өнөөдрийг хүртэл вирусээр муур хулгана болон тоглосон буруу стратегиа халж, хамгаалах тактикийн тэмцэлд орж буйгаа зарлаж дэлхийн бусад оронд бас уриаллаа. Европын бус орнуудаас ОХУ, Австрали, Япон энэ уриалгад нэгдэж эхэллээ. Хүмүүст мөнгө тарааж түүгээрээ ковидтой тэмцэхийг хувь хүмүүст даатгаж байгаа нь стратегийн үндсэн өөрчлөлт боллоо гэж мэдрэгдэж байна. Ирэх жилийн эхээр, магадгүй энэ 12 сарын сүүлчээр массвакцинжуулалт хийгдэнэ.Харин наана нь антигенийн тест хийнэ гэж мэдэгдлээ! Латал ( нас баралтын индекс) огцом өсч 17 секунд тутамд нэг иргэнээ алдаж, ерөнхийдөө л гутранги байдалд орж айдас хүйдэст автан “яасан ч ялгаа алга” гэсэн нийгмийн анемиа гэдэг рүү шилжиж байсан яг энэ цаг үед европчууд сэргэж эхэллээ!

Австрийн ЗГ-ын дэргэдэх ерөнхий эмч эрдэмтэд “Ковид гэдэг өвчин байхгүй, яг ковидоос болж нас барсан хүн энэ дэлхийд байхгүй, суурь өвчнийг л сэдрээж хүндрүүлчихээд байгаа вирусийн халдвар шүү. Суурь ямар ч өвчнийг эдгээчих хүчин чадал Австрид бий, халдвар авсан хүмүүс паникт автах ямар ч хэрэггүй” гэж хэлсэн нь хүмүүсийн урмыг сэргээв!

Европ даяар хөл хориог аажим аажмаар цуцалж эхэллээ. Герман хэсэгчилсэн, Австри хөнгөн локдаунд шилжлээ! Хөдөлгөөнийг бол ерөөсөө хорьж болдоггүй юм байна, харин ч агаар салхинд сайн яв, ууланд гар гэж шахаж байгаа! Ууландаа хотоос их хүнтэй байна, тэнд л харин бөөгнөрөл үүсчихэж магадгүй байгаа аж. Гастраном, жуулчин буудал, сауна, шөнийн клубүүдээс бусад худалдаа үйлчилгээг бүгдийг нээлээ. Үсчин ч ялгаагүй нээгдэж байна.

Халдвар авах эсэх нь хувь хүний асуудал гэж хэлээд, ам хамрын хамгаалалт, зай барих, олноор нэг дор бөөгнөрөхгүй байх нь чухал гэдгийг зөвлөж байна. Эрдэмтдийн судалгаагаар 3 дугаар давлагаа нь 3 дугаар сард орж ирэх нь тодорхой болчихсон аж. Үүнээс урьдчилан хамгаалах бодитой арга нь вакцинжуулалт гэж үзэж байна.

Судлаач, нийтлэлч И.ЦЭРЭНХҮҮ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *