Categories
мэдээ нийгэм

Баянговь сумын цагдаагийн алба хаагчид угаартаж, осгосон хоёр хүний амь насыг аварчээ

Баянхонгор аймгийн Баянговь сумын 5 дугаар багт оршин суух иргэн 58 настай, эмэгтэй “А”, охин 17 настай “Х” нар 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ угаартаж, осгосон байсныг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Оргилболд, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Балжинням нар олжээ.

Тэднийг очиход тус хоёр иргэний үе мөч нь хөшсөн, ухаангүй байсан бөгөөд анхан шатны тусламж яаралтай үзүүлэн, сумын Эрүүл мэндийн төвд хүргэж, амь насыг нь аварлаа гэж Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *