Categories
мэдээ улс-төр

​Г.Занданшатар: Хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал


УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдийг хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалж, цагаан тууз зүүлээ.

Тэрбээр “Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-н хүртэл жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс төрийн байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран, 22 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жилийн тухайд “Яг одоо цэглэе” гэсэн уриан дор тэмдэглэв. Хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг эрчүүдийг хамарсан хамгийн том хөдөлгөөн бол цагаан туузатны аянд, Монгол Улс нэгдэж байна. Цагаан тууз зүүсэн хүн болгон охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй. Хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалт гэсэн үг. Тиймээс хүчирхийллийн эсрэг хүчээ нэгтгэе” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *