Categories
мэдээ нийгэм

Архангай аймгаас ирсэн иргэн нас барсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Архангай аймгаас ирсэн иргэн Эмээлтийн товчоонд нас барсан хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна хэмээн Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ж.Сандагсүрэн мэдээлэв.

“Энэ сарын 7-нд Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр хувийн автомашинтай зургаан иргэн ирсэн. Тухайн иргэд PCR шинжилгээ хийлгээгүй байжээ. Тухайн автомашинаар ирсэн иргэн О-гийн бие муудаж, нийслэлийн түргэн тусламжийг дуудсан. Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс анхны тусламж үзүүлж байх хооронд иргэн О нас барсан байна. Цагдаагийн байгууллагаас нас баралтын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. НОК-оос ялангуяа өвчний голомт бий Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Архангай, Дорноговь, Говьсүмбэр аймгаас ирж байгаа иргэдийг PCR шинжилгээ өгсөн тохиолдолд Улаанбаатар хот руу нэвтрүүлэх шийдвэр гаргасан юм. Харин дээрх хэргийн дараа нийслэлд ирэх иргэд заавал PCR биш, түргэвчилсэн шинжилгээ хийлгэсэн байх шаардлагыг НОК-оос тавьж, шаардлагаа өөрчилсөн байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *