Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Даваа гаригаас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, 34 чиглэлийн үйл ажиллагааг нээхээр боллоо

У.Хүрэлсүхийн Засгийн газар | News.MN

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Өчигдөр орой Улсын Онцгой комисс хуралдаж, арванхоёрдугаар сарын 14-нөөс буюу даваа гарагаас Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, худалдаа, 34 нэр төрлийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

Мөн бусад аймгийн бэлэн байдлын зэргийг сулруулахаар болсон байна. Эдгээр нь Засгийн газрын шийдвэрээр эцэслэгдэх юм. УОК өчигдөр хуралдаж Улаанбаатарт тогтоосон хөл хориог гурав, харин Сэлэнгэ, Архангай аймагт тогтоосон хөл хориог 10 хоног сунгахаар санал гаргасан байна. Мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэж ийнхүү шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Сүхбаатар суманд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 21-ний 06:00 цаг хүртэл сунгах

Дээрх тогтоосон хугацаа дуусмагц хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг үе шаттайгаар бууруулах тухай хэлэлцлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *