Categories
мэдээ нийгэм

Шүүхээс П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарыг гэм буруутайд тооцож, торгох ял оноожээ

“Босоо хөх Монгол” ТББ- ын гишүүн П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарыг шүүхээс гэм буруутайд тооцжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг Мандал сум 9-р багийн нутаг дэвсгэрт тус аймгийн харьяат 52 настай эрэгтэй эзэнгүй балгасны дай модноос өөрийгөө боомилсон байдалтай нас барсан хэрэг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан. Уг хэрэгт “Босоо хөх Монгол” ТББ- ын гишүүн П.Шинжээравдан болон А.Дарьсүрэн нарыг Эрүүгийн хуулийн 10.4.1 (Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх), 13.5-2.1 (Заналхийлэх) зүйл ангиар холбогдуулан шалгаж, улмаар арваннэгдүгээр сарын 10-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд болсон юм.

Хуралдаанаар шүүчдэгч П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарыг гэм буруутайд тооцож, П.Шинжээравданд нэг сая төгрөг, А.Дарьсүрэнд 600 мянган төгрөгийн торгох ял оноожээ.

Эх сурвалжийн хэлснээр, шүүгдэгч А.Дарьсүрэн нь өмнө нь ял эдэлж байсан бөгөөд тэнсэн харгалзах хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон учир торгох ялаас гадна хоёр жилийн хорих ял оноосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *