Categories
мэдээ цаг-үе

С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэргийг нэгтгэн, өнөөдөр шүүнэ

С.Баяр, С.Баярцогт нарын хэргийг нэгтгэхээр болжээ – Монгол туургатны цахим  сайт

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд арванхоёрдугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” -ийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал болсон. Улмаар давж заалдах шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хэргийг нэгтгэх шүүхийн шийдвэр гарсан юм. Ингэснээр өнөөдөр /2020.12.03/ товлогдсон С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын хэрэг С.Баяр, Ч.Давааням нарын хэрэгтэй нэгтгэн шүүгдэнэ.

Өнгөрсөн хугацаанд С.Баяр, Ч.Давааням нарын бие муудаж, Ч.Давааням сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж үгүйсгэсэн юм. Тэдний биеийн байдал хэвийн, Цагдан хорих 409 дүгээр ангид хоригдож байгаа аж. Мөн мөрдөх байгууллагаас Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Монголд шилжүүлэн авчрах талаар холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *