Categories
гадаад мэдээ

“COVID-19”-ийн халдвараар хөнгөн өвчилсөн ч эрүүл мэндэд сөрөг үр дагавартай гэв

Коронавируст халдвар (COVID-19)-ын бэлэн байдлыг хангахад чиглэсэн сургалт,  илтгэл

“Covid-19”-ийн халдвараар хөнгөн өвчлөөд эдгэсэн ч хүний бие организм, эрүүл мэндэд сөрөг үр дагавар дагуулж байна хэмээн Жорж Мэйсоны их сургуулийн системийн биологийн сургуулийн профессор Анча Баранова хэллээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард “Covid-19”-өөр өвчилж, хөнгөн болон дунд зэрэг өвчилсөн өвчтөнүүдэд хийсэн судалгааны дүн гарчээ. Судалгаа хийсэн эмч нар өвчлөөд эдгэрсэн хүмүүст эрт хөгшрөх процесс ажиглагдсан хэмээн дүгнэснийг Анча Баранова РИА Новости агентлагт мэдээллээ.

Тэрээр “Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь хэвтэж эмчлүүлээгүй, хөнгөн маягаар өвчилсөн хүмүүс байсан. Халдвар авснаа ч мэдээгүй эдгэрсэн хүмүүс бас байсан. Тэдний 70 хувьд нь дотоод эрхтэний эмгэг илэрсэн. Зөвхөн зүрх судас биш элэг, цөсний үйл ажиллагаа доголдох зүйл ажиглагдсан. Эдгээр доголдол нь гол төлөв 60-аас дээш насныханд тохиолддог. Тиймээс хөгшрөх үйл явцыг түргэсгэж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ дүгнэлтийг өөр бусад судалгаагаар дахин судалж, нотлох шаардлагатай” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *