Categories
мэдээ цаг-үе

Зээрийн сүргийг хотоос гаргахаар ажиллаж байна

Энэ сарын 29-нд буюу өчигдөр Айдасын даваагаар зээрийн сүрэг хот руу орж ирсэн билээ. Холбогдох байгууллага нь шуурхай арга хэмжээ авч 200 гаруй зээрийг тухайн өдөртөө хотоос гаргасан бол өнөөдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, “Богдхан уул” ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, “Амьтан асралт” компанийн албан хаагчид хамтран явган болон машинаар сүргийг хотоос гаргахаар ажиллаж байна.

Зээрийн сүрэг айлын нохдод туугдан цөөн тоогоор салах, байгалийн зэрлэг амьтан учраас амар туугдахгүй байх зэрэг бэрхшээлүүд гарч байгаа аж. Одоогоор сүргийг бүрэн гаргаж амжаагүй байгаа бөгөөд 4 байгууллага дахин хүч нэмэгдүүлэн 10 гаруй морь, 5 машин болон явганаар тал бүрээс нь хашиж хотоос яаралтай гаргахаар ажиллаж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *