Categories
гадаад мэдээ

Ютагийн цөлөөс олдсон үл мэдэгдэх металл багана алга болжээ

АНУ-ын Зэрлэг ан амьтдын албаныхан Юта мужийн алслагдсан бүс нутаг дээгүүр нисдэг тэрэгтэй явж байхдаа 3.6 м орчим өндөртэй металл баганыг илрүүлсэн аж. Тус бүс нутаг маш алслагдсан бөглүү уулын дунд байдаг. Гэтэл ийм газарт хэн металл байрлуулсан нь тун сонирхол татсан явдал болоод байв. Тухайн үед мужийн эрх баригчид байгальд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, урлагийг ямар нэгэн бүтээл суурилуулах нь хууль бус учраас энэ явдлыг үргэлжлүүлэн шалгана хэмээн мэдэгдэж байсан. Харин өчигдөр үл мэдэгдэх тус металл баганыг мужийн алга болсон талаар мужийн Газрын менежментийн товчоо мэдээлжээ.

Рэд Рок цөлд босгосон энэ хөшөөг Зэрлэг ан амьтдын албаныхан анх аргалийн тоо толгойг тодорхойлох жил тутмын тооллогын үеэр илрүүлсэн. Юта мужийн эрх баригчид хөшөөний байрлалыг нууцалсан бөгөөд эзгүй хоосон цөлд хүмүүс төөрөх эрсдлээс болгоомжилсон хэрэг байв. Гэвч адал явдалд дуртай хүмүүс энэхүү нууцлаг бүтээлийн байрлалыг олж, түрүүчээсээ очиж эхлээд байсан юм. Анх мэдээлснээс нь хойш 48 цагийн дараа хүмүүс металл хөшөөний дэргэд авхуулсан зургаа сошиал сүлжээнд нийтэлж эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *