Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд нийт 648 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс 24 дуудлага мэдээллийг гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн байна. Дуудлага мэдээллийг задалбал:
- Зөрчлийн 315,
- Хулгайлах тав,
- Гэр бүлийн хүчирхийллийн 45 дуудлага иржээ.
Энэ өдөр согтуугаар автомашин жолоодсон 20, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах танхайрах 62, хүний биед халдах 26, оршин суугчийн амгалан тайван байдлыг алдагдуулсан 63 хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна. Мөн хүн гэмтээсэн 10 хэрэг бүртгэгдсэн бол 80 хүн эрүүлжүүлэгджээ. УОК–оос гаргасан шийдвэрийн дагуу улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, архи, согтууруулах төрлийн ундаа худалдан борлуулахыг хориглоод байгаа. Гэвч архидан, согтуурах төрлийн гэмт хэрэг ийн бүртгэгдсээр байгаа юм.