Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат ээлжит хоногийн тоон мэдээллийг өглөө.
- Нийслэлд 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол таваар нэмэгдэж, нийт 70 боллоо.
- Замын хөдөлгөөнд оролцох QR зөвшөөрлийг 13 салбарын 18 мянга гаруй тээврийн хэрэгсэлд олгосон байна.
- Нийтийн тээвэрт 94 чиглэлд 864 тээврийн хэрэгсэл ажиллаж 4952 рейсээр 13051 зорчигч тээвэрлэсэн байна. Автобусны багтаамжаас шалтгаалаад 12-20 хүн тээвэрлэж байна.
- Ус, хог хаягдал, цахилгаан, дулаанаар хангах ажил хэвийн явагдсан.
- Нийслэлийн хэмжээнд 4000 гаруй албан хаагч явган эргүүлийн 1319 чиглэлд, авто эргүүлийн 65 чиглэлд, хяналтын 36 цэгт, тусгаарлан хамгаалах 18 байрлалд хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллалаа.
- 24 цагийн шуурхай албанд 502 дуудлага ирснээс зөвлөгөө мэдээлэл авах 86, автомашины тусгай зөвшөөрлийн талаарх 95, Улаанбаатараас гарах 112, орох 64, хөдөөнөөс хүнс тээврийн талаарх 16, 119.mn-ий 80, бусад 49 дуудлага иржээ.