Categories
мэдээ цаг-үе

Өмнөд Монголчуудын илгээсэн хандивын мөнгөөр 100 айлд хүнсний тусламж үзүүлжээ

Дотоодод коронавирусийн халдвар тархаж, улс даяар бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор Өмнөд Монголын Өөртөө Засах орны иргэд манай улсын иргэдэд туслахаар хандивын аян өрнүүлж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл уг аяны хүрээнд цугларсан мөнгөөр Сонгино-хайрхан дүүргийн 40 айл, Баянгол дүүргийн 60 айлд хагас сарын хүнсээр нь тусламж үзүүлжээ.

Энэ талаар манай улсаас Өвөр монгол руу илгээсэн товч мэдээнд “Та бүхний анх явуулсан мөнгөөр өчигдөр /2020.11.24/ Сонгино хайрхан дүүргийн 40 айл, Баянгол дүүргийн 60 айлд айл болгонд хагас сарын хүнс дөхүүлж өгөв. Хүнс авсан баримт болон хүнс авсан хүмүүсийн талархлын захидлыг дараа нь нийтэлнэ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *