Categories
мэдээ нийгэм

УУХҮЯ: Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг “Ногоон бүс” болгоно

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг "Ногоон бүс" болгоно

УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй зургаан удаагийн шуурхай цахим хуралджээ.

УУХҮ-ийн сайд уурхайд ажиллаж буй ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах, халдвар хамгааллын дэглэмийг нарийвчлан мөрдөх, ажилчдыг түргэвчилсэн оношлогоонд хамруулахыг компанийн удирдлагуудад даалгасан бөгөөд экспортын гол бүс нутагт байрлах дээрх ордуудад Аюулгүйн тусгай бүс байгуулж, тээврийн жолооч нарыг нэг бүрчлэн оношлогоонд хамруулснаар Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг “Ногоон бүс” болгож зарлахыг үүрэг болгосон. Мөн уул уурхайн компаниудын төлөөлөл шатахуун, түлш, хүнсний нөөц хангалттай ч хөл хориотой холбоотойгоор компаниудын үйл ажиллагаа хаагдсан учир сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж татан авах асуудал хүндэрч болзошгүйг илэрхийлсэн байна

Одоогоор тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөллүүд ногоон бүс байгуулах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж гарган онцгой дэглэмийн өндөр зохион байгуулалтад орж ажиллаж байна гэж УУХҮЯ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *