Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

ХӨСҮТ: Шинээр 26 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 738 боллоо

ХӨСҮТ: Халдвар авсан хоёр иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарна : Тал  нутгийн цахим мэдээлэлийн сайт

Коронавирусын нөхцөл байдлын талаар эрүүл мэдийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд нийт 18,031хүнд PCR шинжилгээ хийжээ. Ингэхэд 26 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 738 болсон. Өнөөдөр мөн өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдлоос одоогоор 347 хүн эдгэрээд байна” гэв.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Одоогоор нийт 127,821 хүнээс шинжилгээ авснаас 88,052 хүний шинжилгээний хариу PCR шинжилгээгээр сөрөг гараад байна” гэлээ.

Нийт шинжилгээнд хамрагдсан хүний тоо: 127,821

PCR сөрөг гарсан: 88,052

Түргэвчилсэн тестээр сөрөг гарсан: 3,777

Шинжилгээ үргэлжилж байгаа: 35,992