Монгол Улсын эрчим хүчний системийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхүйц 250 МВт хүчин чадалтай /220/110/35 кВ хүчдэлтэй/ “Сонгино” дэд станцыг ашиглалтад оруулжээ.
Энэхүү дэд станц нь “ДЦС-4”, Эрдэнэт, Дарханы 220 кВ-ын дэд станцуудтай холбогдож Монгол Улсын эрчим хүчний системийн хүртээмжтэй, найдвартай байдлыг нэмэгдүүлэх юм. Цаашлаад ОХУ-ын эрчим хүчний системтэй холбогдох том бүтээн байгуулалт юм. Мөн өмнийн говийн дөрвөн аймгийг цахилгаан хангамжийн хувьд 2 талын тэжээлтэй болгох, бүс нутгийн уул уурхайн томоохон хэрэглэгчдийг төвийн бүсийн нэгдсэн системээс цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөл боломжийг бүрдүүлэх аж.