Categories
мэдээ нийгэм цаг-үе

“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО” БҮХ ШАТНЫ ХҮҮГ ТЭГЛЭХ, ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ УРИАЛГА ГАРГАЛАА

Монгол Улсад “Ковид-19” цар тахал голомтлон тархаж Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Хорио цээрийн дэглэмийн энэ үед нийгэм, эдийн засаг, бизнесийн харилцааны бүх шатанд хүндрэл учирч, үйл ажиллагаа нь зогсч байна.

Тиймээс Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Монгол улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хүндрэлээс сэргийлэх, эдийн засгийн бодит секторыг дэмжих зорилгоор богино хугацаанд стандарт бус бодлогын арга хэмжээ болох хадгаламжийн болон бүх төрлийн зээлийн хүүг тэглэх уриалга, зөвлөмжийг нийгмийн хариуцлагын хүрээнд дэвшүүллээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо богино хугацаанд стандарт бус бодлогын арга хэмжээ болох хадгаламжийн болон бүх төрлийн зээлийн хүүг тэглэх уриалга, зөвлөмжийг нийгмийн хариуцлагын хүрээнд дэвшүүлж байна

Энэхүү уриалгыг УИХ, Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, арилжааны банкууд, хадгаламж эзэмшигчид болон Топ -100 аж ауй нэгжид хандан дэвшүүлжээ.


Монгол Улсын Их Хуралд:

– МУ-ын Ерөнхийлөгч 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавьсантай холбогдуулан ирэх оны төсвийг баялаг бүтээгч, үндэсний үйлдвэр, ЖДҮ эрхлэгчдийн ажлын байрыг хадгалж, хамгаалах тэдэнд санхүүгийн нэн таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч өөрчлөлт оруулах,

– Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд жил бүр улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувийг ЖДҮХС-д хөрөнгө оруулах талаар өөрчлөлт оруулах,

– ЖДҮХС-гийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,

– Нийгмийн даатгалын шинэтгэлтэй холбоотой хуулийг намрын чуулганаар батлах

Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд:

– Монгол банкны мөнгөний бодлогын хүүг тэглэх,

– Хадгаламжийн болон зээлийн хүүг 2021 оны 7-р сарын 1-ний өдөр хүртэл бүрэн тэглэх түр зохицуулалтыг хэрэгжүүлэх,

– ББСБ, ломбардны зээлийн хүүг тэглэх,

– Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах эрх зүйн зохицуулалтыг түр хугацаанд түтгэлзүүлэх,

– Ковид-19 цар тахлын үед жижиг дунд бизнес эрхлэгчдийг эдийн засгийн хүндрэлээс хамгаалах үүднээс НӨАТ, ААНОАТ, татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс 2021 оны 7-р сарын 1-н хүртэл чөлөөлөх,

– Төгрөгийн ханшны уналтаас сэргийлж, долларын хадгаламжийн хүүг эрс бууруулах зэрэг асуудлыг хэлэлцэж, хэрэгжүүлснээр МУ-ын иргэн, баялаг бүтээгчид улс орныхоо хүнд цаг үед нэгдэж, хүндрэл бэрхшээлийг эрсдэл багатай даван туулж чадна гэжээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос гаргасан уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *