Categories
гадаад мэдээ

ОХУ-д хоногт илрэх “COVID-19” тохиолдлын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ

ОХУ-д цар тахлын дэгдэлт наймдугаар сард дуусна гэж таамаглаж байна »  Chuham.mn

Өнгөрсөн хоногт Орост 25 мянган халдварын тохиолдол илэрсэн нь тахал эхэлснээс хойших хамгийн дээд үзүүлэлт болсон талаар Регнум агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн хоногт хийсэн нийт тестээс 25 173 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Ингэснээр тус улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 2 114 502 болжээ.

Шинээр илэрсэн халдварууд Оросын бүх бүс нутагт бүртгэгдсэн бөгөөд хамгийн их буюу 6886 тохиолдол Москвад бүртгэгдсэн байна. Мөн Санкт-Петербург хот 2926 тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш ОХУ даяар 72.9 сая тест хийж, нийт батлагдсан тохиолдол 2,114,502 болсон бол үүнээс 1,611,445 хүн эдгэрсэн байна. Өнгөрсөн хоногт 36 540 хүн эдгэрчээ.