Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Я.Содбаатар: Хоёрдугаар сар хүртэл их, дээд болон ЕБС-ийн танхимын хичээл орохгүй

Шадар сайд Я.Содбаатар “Оюутнууд нэгдүгээр сарын 5 хүртэл теле хичээлд хамрагдаж, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна. ЕБС-ийн амралтыг 12-р сарын 18-наас эхлүүлэх нь хэвээрээ. Харин гол өөрчлөгдсөн зүйл бол 12-р сарын 1-нээс хойш бүх шатны боловсролын байгууллага танхимын хичээл явуулахгүй юм.

  • ЕБС болон цэцэрлэгийн онлайн хичээл 12 сарын 18-ныг хүртэл орж, 2 дугаар сарын нэгнийг хүртэл амарна.
  • Их дээд сургуулийн онлайн хичээл 2021 нэгдүгээр сарын 5-ныг хүртэл орж, 2 дугаар сарын 15-ныг хүртэл амарна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Алтанбулаг, Зүүнхараа сумдад иргэдийг их хэмжээгээр шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар хотод нийт 27 мянган иргэн байгаа. Эдгээр иргэдийн 70 хувь нь шинжилгээнд хамрагдаад байгаа. Дархан-Уул аймагт харьцангуй голомтолж гараагүй. Гэхдээ хөл хөдөлгөөний гол цэг.

Ийм учраас тус аймагт тэг зогсолт хийсэн. 27 мянга орчим иргэнээс шинжилгээ аваад байна. Орхон аймагт төмөр зам дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн 6,000 ажилчныг шинжилгээнд хамруулж дууслаа. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй” гэлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *