Categories
мэдээ цаг-үе

Б.Азжаргал: “Тэг зогсолт”-ыг цуцалж арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна

Darkhan-Uul Province Photos - Featured Images of Darkhan-Uul Province,  Mongolia - Tripadvisor

Дархан-Уул аймгийн онцгой комисс хуралдаж арваннэгдүгээр сарын 21-ний 06.00 цагаас /өнөөдөр/ эхлэн “тэг зогсолт”-ын дэглэмийг цуцлахаар шийдвэр гаргалаа.

Өнөөдрийн 22.00 цагийн байдлаар тус аймгийн 15555 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, 798 иргэнээс PCR шинжилгээ авсан байна. Арваннэгдүгээр сарын 6-нд төмөр замын байгууллагын тэмцээн

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Аймгийн хэмжээнд 72 цагийн хугацаанд зарласан тэг зогсолт 2020 оны 11-р сарын 21-ний 06.00 цагаас эхлэн цуцалж, улс орон даяар 12-р сарын 1-нийг хүртэл зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Тэг зогсолтын хугацаанд аймгийн хэмжээнд халдварыг илрүүлэх, цар хүрээг тогтоох ажлыг хийж гүйцэтгэсэн гэж аймгийн онцгой комисс үзсэн учир тэг зогсолтыг цуцлах шийдвэр гаргалаа. Гэвч онолын үүднээс авч үзвэл халдвар авсан 16 хүний цаана 48 хүн байх магадлалтай. Тиймээс халдварыг илрүүлэх шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Халдварын тоо нэмэгдэж байна гэж иргэд айж, сэтгэл түгших хэрэггүй. Далд мэдэгдэхгүй байгаа халдварыг илрүүлэх нь цар тахлын хүрээг хумих сайн талтай. Тэг зогсолтыг цуцалсан ч тус аймгийн хэмжээнд эмийн сан, түлшийг хүргэлтийн үйлчилгээгээр явуулна. Эм авах иргэд эмийн сан руу утсаар ярьж захиалга өгнө. Маргааш 12.00 цагаас эхлэн дөрвөн том хүнсний худалдааны төв, 150 хүнсний дэлгүүр ажиллана. Дэлгүүрийн дотор болон гадна 2-3 хянагч ажиллуулна, дэлгүүрүүд 11.00-18.00 цагт ажиллана” гэв.
“Тэг зогсолт”-ын дэглэмийг цуцалсантай холбоотой аймгийн хэмжээнд ямар дүрэм журам үйлчлэх талаар Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос 11.00 цагт иргэддээ мэдээлэл хийхээр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *