Categories
мэдээ цаг-үе

УНШИГЧ, ЗАХИАЛАГЧДЫН АНХААРАЛД

Хөл хорионы үеийн онцгой нөхцөл байдлын дэглэмийн дагуу, Шуудан хүргэлтийн цагт тохируулах үүднээс “Өдрийн сонин” -ы хэвлэгдэх өдрийн хуваарьт өөрчлөлт орж байгааг анхаарна уу. Долоо хоногийн гурван өдөр буюу даваа, лхагва, баасан гаригуудад “Өдрийн сонин”-ы шинэ дугаар та бүхний гарт очих болно.

Давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалд тохируулан ийм шийдвэр гаргаж байгаадаа уншигч, захиалагчдаасаа хүлцэл хүсч байна.
Сонинд реклам, сурталчилгаагаа нийтлүүлэх байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс урьдын нөхцөлөөр хандана уу. Реклам, зар сурталчилгааны алба хэвийн горимоор ажиллаж байгаа болно.

ӨДРИЙН СОНИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *