Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 23-ныг хүртэлх цаг агаарын төлөв

2020 оны 11 дүгээр сарын 23-ныг хүртэлх цагаар агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

Хур тунадас: 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21, 22-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 20-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с байна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *