Categories
гадаад мэдээ

Суданд цэргийн баазаа байрлуулна

Оросууд цэргийн баазаа Суданд байрлуулахаар болжээ. Талууд уг асуудлаар багагүй хугацаанд зөвшилцсөний дүнд тохиролцоонд хүрсэн байна. ОХУ-ын төрийн тэргүүн холбогдох бичиг баримтыг өчигдөр үзэглэжээ. Гэрээний хүчинтэй хугацаа 25 жил бөгөөд Оросын цэргийн баазыг Улаан тэнгист байрлуулах юм байна. Ингэснээр ОХУ, Араб, Хойд Африкт түшиц газартай болох аж. ОХУ Африк дахь цэргийн ашиг сонирхлоо өргөжүүлэх хүсэлтэй гэдгээ сүүлийн 20 жилд нэг бус удаа илэрхийлж байжээ. Хуучин ЗХУ задарсны дараа ОХУ нь Улаан тэнгист байдаг Эфиопийн Нокра арлаас баазаа эргүүлэн татсан. Ингэснээр “Хар тив” дэх байр суурь нь мэдэгдэхүйц хумигдсан гэх. 2016 оноос ОХУ Африкийн Ливи, Сомалилэнд, Судан гэсэн гурван улсыг товлон бааз байгуулах зорилгоо биелүүлэхийг хичээж иржээ. Эдгээрээс Судантай тохиролцоонд хүрснээр зорилгодоо хүрч байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *