Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Орхон аймагт халдвар илэрч, “Эрдэнэт” үйлдвэрт хөл хорио тогтоолоо

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны байдлаар Улаанбаатар хотод 15, Сэлэнгэ аймагт 23, Дархан-Уул аймагт найм, Говь-Сүмбэрт нэг, нийт 39 тохиолдол бүртгэгдээд байсан бол өнөөдөр /2020.11.19/ энэ тоо 65 болж нэмэгдээд байна.

Тодруулбал, Улаанбаатарт 18, Сэлэнгэ аймагт 24, Дархан-Уул аймагт найм, Дорноговьд нэг, Говьсүмбэр аймагт нэг, харин шинээр Орхон аймагт 13 тохиолдол бүртгэгдлээ.

Орхон аймагт халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус аймгийн онцгой комисс хуралдаж, хатуу хөл хорио тогтоосон ба хавьтагчдыг тогтоох ажлыг үргэлжлүүлж байна.

Халдварын эх үүсвэрийг төмөр зам дагуух голомтоос үүдсэн гэж үзэж байгаа аж. Гэвч төрийн өмчийн “Эрдэнэт” үйлдвэрийн зарим ажилчид халдвар авсан байж болзошгүй байгаа тул тус үйлдвэрт мөн хөл хорио тогтоогоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *