Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдварыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ажиллаж буй Улсын Онцгой комисс болон бусад мэргэжлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад зайлшгүй хэрэгцээт 10 000 ширхэг амны хаалт/ маск /, 2000 ширхэг нүүрний хаалт, 2000 ширхэг тусгай зориулалтын хамгаалалтын хувцаснийт 58,500,000₮ (тавин найман сая таван зуун мянга) үнэ бүхий хувцас хэрэглэлийг Тахилт Хайрхан Транс ХХК хамт олноос нийгмийн хариуцлагын хүрээнд хандив болгон хүргүүллээ.
Энэхүү хандивын хувцас хэрэглэлийг 100% дотоодын үйлдвэрлэгч нараас худалдаж авсан бөгөөджижиг дунд үйлдвэрлэгч нарыг мөн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
“Тахилт Хайрхан Транс” ХХК нь “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийг хэрэгжүүлэгч бөгөөд Монгол улсын нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортын шинэ гарцыг бийболгож Монгол улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахаарзорин ажиллаж байгаа хамт олон юм.
ОБЕГ Хурандаа С.Лхагвасүрэн: Ковид тархалтын энэ үед бид бүх нөөц бололцоогоо бүрэн дайчлан ажиллаж байна.Та бүхний өгсөн тус хандив олон албан хаагчид болон мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй цагдаа, эмч мэргэжилтнүүдэд очих болно. Танай хамт олон маш их баярлалаа цаашдын ажилд амжилт хүсье гэсэн юм.
Тус хандивын хувцас хэрэглэл нь онц байдал зарласан энэ үед Монгол Улсын Онцгой Комисс, Эрүүл мэндийн Яам болон бусад мэргэжлийн байгууллагууд, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд хувь нэмэр болохын зэрэгцээ бусад аж ахуй нэгжүүдийг энэ хүнд цагт хүчээ нэгтгэж хамтран даван гарнагэдэгт гүнээ итгэж байна.