УОК-ын 19.00 цагийн хуралдаанаар маргаашнаас үйлдвэр, шаардлагатай аж ахуйн нэгжийн нийт ажиллах хүчний 10-15 хувь нь ажиллана хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлэх шийдвэрийг УОК-ын хуралдаанаар шийдвэрлэлээ. Төрийн болон хүнс үйлдвэрлэл, түгээлт, эрчим хүч гэх мэт
чиглэлийн ААН-үүдийн албан хаагчид ажлын үнэмлэхээс гадна ээлжийн ажилтан гэсэн
үнэмлэхийг байгууллагаасаа авч, биедээ авч явах шаардлагатай юм.
Мөн нийтийн тээврийн хөдөлгөөнийг өглөө 07.00-10.00 цагт явуулна. Орой 17.00-19.00 цагт явуулна. Бусад үед явган зорчигч болон бусад авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсооно.
Хатуу хөт хорионд шилжүүлснээр өдөрт 16-17 мянган авто машин явна гэж тооцоолсон боловч өнөөдрийн байдлаар өдөрт 40-50 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцлоо. Ингэж нягтрал үүсэх нь сөрөг үр дагавар ихтэй. Бууруулахын тулд хэд хэдэн арга хэмжээ авна.
Хотын дарга Д.Сумъяабазар “Бидний тооцоолж байснаас олон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа учаас хөдөлгөөнийг хумих байдал руу орохгүй бол эрсдэл дагуулж байна. Маргаашаас эхлээд нийтийн тээврийн хэрэгсэл 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хатуу цагийн хуваарьт шилжиж байна. Явганаар явж байгаа хүмүүсийг ч цэгцэнд оруулна. Бусад үед хөдөлгөөн зогсоно” гэв
ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан “Монголчууд бид амьдралын хэвийн горимдоо буцаж орохын тулд сахилга баттай байх хэрэгтэй. Улаанбаатарын замын хөдөлгөөний нягтрал хөдөлгөөн 30 мянга орчим машинаар өнөөдрийн хувьд нэмэгдлээ. Замын уулзвар дээр цагдаагийн алба хаагчид ялгалт хийж байгаа. Энэ байдлыг ялгахын тулд түр зогсолт хийж бана. Цаашид хөдөлгөөний нягтралыг албадлагаар сийрэгжүүлэхгүй бол болохгүй байна. Цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэд зөв ойлгож, онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсэж байна” гэлээ.