УОК-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Улсын хил дотор халдвар батлагдсан 22 тохиолдол байна. Улаанбаатар болон Сэлэнгэд голомт гараад байгаа” гэлээ.
Сэлэнгэ аймагт каластр өвчлөлийн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд шуурхай арга хэмжээ авч байна. Сүхбаатар, Алтанбулаг суманд хатуу хөл хорио тогтоосон. Сүхбаатар суманд 22500 иргэн байна. Эдгээр хоёр сумын иргэдийг бүгдийг нь шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Нөхцөл байдлыг долоо хоногийн хугацаанд хяналтдаа авахаар ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагыг хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Сүхбаатар сумын төвд байрлах нэгдсэн эмнэлгийг тусгай горимд шилжүүлэн, эмнэлгийн ажилчдыг тусгаарлах байранд хүргэж байна. Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн нь худалдааны бизнес эрхэлдэг тул хатуу хөл хорио тогтоосон. Тус аймаг 88 мянган хүн амтай бөгөөд 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийгээд байна. Өнөөдөр Улаанбаатар хотод хөдөлгөөн нэмэгдсэн байгаа учраас зохицуулалт хийхэд хүндрэлтэй байгаа тул иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байхыг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хэллээ.
Харин ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Амбасэлмаа “2020 оны 11 дүгээр сарын 10-наас хойш Улаанбаатар болон Сэлэнгэ аймагт халдварын багц өвчин гарсан. Улаанбаатар хотод бүртгэгдсэн анхны тохиолдлын ойрын хавьтал болох 445 хүнийг илрүүлж 100 хувь шинжилгээнд хамруулсан. Хоёр удаагийн давтан шинжилгээнд 100 гаруй гурван удаагийн давтан шинжилгээнд 30 гаруй хүнийг хамрууллаа. Улаанбаатар хотын багц өвчний хүрээн дэхь халдвар авсан хүний тоо 10 байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Сэлэнгэ аймагт халдварын голомт гарч батлагдсан тохиолдол дөрөв байна. Энэ нь Улаанбаатар хоттой хамаагүй” гэв.