Categories
мэдээ нийгэм

Н.Цогбадрах: Сэжигтэй тохиолдлуудын явсан маршрутын 60 гаруй цэгт халдваргүйжүүлэлт хийсэн

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах “Нийслэлд гарсан батлагдсан тохиолдол болон сэжигтэй тохиолдлуудын явсан маршрутын дагуу нийт 60 гаруй цэгт хариу арга хэмжээний найман баг ажиллаж эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн тусгай зөвшөөрөлтэй ариутгал халдваргүйтэл хийдэг компаниудыг мэргэжил арга зүйгээр ханган, үйлчилгээний байгууллагуудад халдваргүйтэл хийж ажиллаж байгаа. Халдвар голомтлон гарсан “Энхсаран” сувиллын гуравдугаар байр, 80 гаруй хүнийг шилжүүлсэнтэй холбоотой үлдсэн гурван байранд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.

Аливаа халдварт өвчнөөс сэргийлэх асуудал нь халдвар дамжих замыг таслан зогсоох нь чухал. Мөн манай байгууллагын гурван лабораторид нийслэлийн 18 цэгээс авсан тандалт судалгааны сорьцод шинжилгээ хийж байгаа. Сүүлийн гурван өдөр 1204 хүнд шинжилгээ хийсэн байна. Сэлэнгэ аймагт ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори шинжилгээ хийхээр явсан. Халдварт өвчнөөс сэргийлэх гол арга бол ариун цэврийн дэглэм чанд сахих, халдварт өвчний талаар мэдлэгтэй байх, түүнийг хэрэгжүүлэх явдал. Тухайлбал маскаа зүүх. Иргэд сүүлийн өдрүүдэд идэвхтэй зүүж байгаа ч маскаа зөв зүүхгүй, удаан хугацаанд зүүх, хаа хамаагүй тавих зэрэг буруу хэрэглээний асуудал байна. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, хоёр цаг тутам агааржуулалт оруулах хэрэгтэй байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *