Categories
мэдээ нийгэм

МИАТ компани Берлиний чиглэлд карго нислэг хийж, 41.3 тонн ачаа тээвэрлэжээ

“Covid-19” цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд байнгын бэлэн байдалд ажиллаж, байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа тайлагнаж байна. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар Олон улс, улсын чанартай авто зам дагуу ихэнх нутгаар тэнгэр бүрхэг, зарим хэсгээр бага зэргийн салхитай байсан бол “УБТЗ” ХНН-ийн галт тэрэг хойд, урд чиглэлдээ 970 байр буюу 21 тн, 814 кг ачаа тээвэрлэж, “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Берлин, Берлин-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн карго нислэг үйлдэж нийт 41 тн, 361 кг ачаа тээвэрлэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *