Categories
гадаад мэдээ

Д.Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөв

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 3-нд болж, Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Жо Байден илт давуу байдлаар ялалт байгуулсан. Гэвч одоогийн төрийн тэргүүн Д.Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэн шүүхэд зарга мэдүүлнэ гэж байв. Тэрбээр Жо Байден сонгуульд ялсныг хүлээн зөвшөөрч буй талаараа уржигдар твиттертээ анх удаа жиргэжээ. Гэсэн хэдий ч төд удалгүй үгүйсгэсэн утга бүхий зүйлийг дахин жиргэсэн байна. Тухайлбал, Д.Трамп “Сонгуулийн шөнө санал тоолох машинууд доголдсон нь маргаангүй Ардчилсан намынхны хийсэн ажил. Бид тэднийг үйлдэл дээр нь барьсан. Гэвч тэд өөр маш олон хотод луйвраа үргэлжлүүлсэн. Сонгууль будлиантай болсон.“БИД ЯЛАХ БОЛНО!” хэмээн хоёр ч удаа жиргэсэн аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *