Categories
гадаад мэдээ

Токиогийн зуны олимп ирэх зун болно

Цар тахлаас үүдэн нэг жилээр хойшлогдоод байсан Токиогийн зуны олимп төлөвлөсөн хугацаандаа болох гэнэ. Япон улсад айлчилж буй Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах болон тус улсын ерөнхий сайд Сүга Ёсихидэ нар наадмын бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар санал бодлоо солилцжээ. Уулзалтын хүрээнд талууд цар тахлыг үл харгалзан олимпийг товлосон хугацаандаа зохион байгуулахаар тохиролцсон байна. Олон улсын олимпийн хорооны тэргүүн Японд дөрвөн өдрийн айлчлал хийж байгаа юм. Тэрээр мэдэгдэхдээ “Бид болноэнэхүү уулзалтаар “Токио-2020” олимп, паралимпийн наадмыг Токиод зохион байгуулах хүсэл эрмэлзэлтэй, итгэл дүүрэн байгаагаа нотоллоо. Хамтдаа зохион байгуулж, олимпийн бамбарыг хонгилын үзүүрт гэрэлтүүлж чадна” гэж тодотгосон байна. Токиогийн олимпийн наадмыг цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулах шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард гаргасан.

Олон улсын олимпийн хорооны тэргүүн түүнээс хойш анх удаа Япон улсад айчилж буй нь энэ. Японы гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Ёсихидэ мэдэгдэхдээ “Бид цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн үзэх боломжийг үзэгчдэд бүрдүүлэхийн тулд уг асуудлыг олон талаас нь авч үзэж байна. Олимпийн наадмыг аюулгүй зохион байгуулах чиглэлд Олон улсын олимпийн хорооны тэргүүнтэй нягт хамтран ажиллахаар тохиролцлоо” гэжээ. Т.Бах өнөөдөр Японы засгийн газрын тэргүүн асан Абэ Шинзотай уулзах юм байна. Тэрбээр олимпийн тоглолтыг зохион байгуулах чиглэлд түүний гаргасан хүчин чармайлтыг үнэлж, шагнал гардуулах юм гэж эх сурвалжууд онцолжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *