Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цас орж, шуурна

Арваннэгдүгээр сарын 17, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 3-5 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *