Categories
гадаад мэдээ

Угур Шахин: Ирэх жилийн өвөл дэлхий нийт хэвийн амьдралдаа эргэн орно

Германы BioNTech компанийг үндэслэгч, коронавирусын эсрэг хамгийн өндөр үр дүнтэй вакцинуудын нэгийг боловсруулсан Угур Шахин ВВС-д өгсөн ярилцлагадаа ирэх 2022 оны өвөл Ковид-19 цар тахал дуусч, дэлхий ертөнц өмнөх хэвийн амьдралдаа бүрэн эргэн орно хэмээжээ.

Коронавирусийн эсрэг вакциныг АНУ-ын Pfizer, Германы Biontech компаниуд хамтран бүтээж байгаа юм. Уг вакцин урьдчилсан байдлаар 90 хувийн үр дүнтэй нь батлагдсан болохыг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд зарласан.

BioNTech-ийн үүсгэн байгуулагч Угур Шахин “Вакцины ачаар ирэх зун вирусийн тархалт эрс буурна гэв. Бид энэ оны сүүлчээс эхэлж вакциныг нийлүүлж эхлэх болно” гэж Шахин хэлжээ. BioNTech компаниуд энэ оны эцэс гэхэд 50 сая тун, ирэх оны дөрөвдүгээр сард 300 сая тун, 2021 оны турш нэг тэрбум гаруй тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Financial Times сонинд мэдээлснээр Англи 40 сая, ЕХ 200 сая тун вакцин, АНУ 100 сая тун, Австрали 10 сая вакцин авахаар тус компанитай гэрээ байгуулжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *