Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр “Монгол бахархлын өдөр”

Өнөөдөр “Монгол бахархлын өдөр”
Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны Нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох Ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ын саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.

Дашрамд дурдахад, ШУА-аас Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн хэмээн тогтоосон юм.

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд жил бүр өөр өдөр тохиож байгаа юм.

2012 он: 11 сарын 14. Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр

2013 он: 11 сарын 4. 851 жилийн ойн өдөр

2014 он: 11 сарын 23. 852 жилийн ойн өдөр

2015 он: 11 сарын 12. 853 жилийн ойн өдөр

2016 он: 10 сарын 31. 854 жилийн ойн өдөр

2017 он: 11 сарын 19. 855 жилийн ойн өдөр

2018 он: 11 сарын 8. 856 жилийн ойн өдөр

2019 он: 11 сарын 27. 857 жилийн ойн өдөр

2020 он: 11 сарын 16. 858 жилийн ойн өдөр

2021 он: 11 сарын 5. 859 жилийн ойн өдөр

2022 он: 11 сарын 24. 860 жилийн ойн өдөр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *