Эрүүл мэндийн яамнаас 17:00 ээлжит мэдээллээ хийлээ.
Өдөр 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш халдварын тохиолдол 8-аар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 424 боллоо. Тодруулбал,
- Нэг тохиолдол нь эхний тохиолдлын хавьтлаас илэрсэн бол
- Аравдугаар сарын 20-нд Сөүлийн нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс дөрвөн тохиолдол,
- Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолооч,
- ХӨСҮТ-ийн нэг эмчээс халдвар илэрлээ.