Categories
мэдээ цаг-үе

Сэтгэл сэргээх кинонууд

Зүгээр л буйдан дээрээ тухлаад, юу ч бодмооргүй, бодит амьдралаас түрхэн зуур холдмоормэдрэмж хүн бүрт төрдөг. Яг энэ үедээюу хийхээ мэдэхгүй байгаа бол сонирхолтой кино үзэхийг зөвлөе. Тиймээс бодит амьдралыг мартуулж,хөнгөн романтик мэдрэмжийг төрүүлэх кинонуудыг өнөөдрийн энтертаймент буландаа онцлохоор бэлдлээ.


  • View from the top

Бүх охид багадаа онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг. Жижиг суурингийн охин Донна олон улсыннислэгийн онгоцны үйлчлэгч болохыг хүсч, найз Кристианы хамтаар агаарын хөлгийн үйлчлэгч бэлтгэх сургалтанд суун, хамгийн шилдэг нь гэдгээ батална. Гэвч эцсийн шалгалтандДонна унаж, хамгийн муу байсан найз нь хүсэж байсан олон улсын нислэгт ажиллахаар хувиарлагдана.Орон нутгийн нислэгт ажиллахаар болсон ч Донна тэндээс хайраа олно. Гэвч шалгалтын материалыг нь найз нь өөрийнхтэйгээ сольсныг бүсгүй олж мэднэ. Энэхүү киноноос мөрөөдлөө биелүүлж буй залуу бүсгүйг болон онгоцны үйлчлэгчийн ажил мэргэжлийн талаар үзэх боломжтой.

  • Love, Rosie

Эрэгтэй, эмэгтэй сайн найзууд гэж байдаг уу? Эсвэл найз гэдэг халхавчин дор бие биендээ хайраа илчлэхээс айдаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэж байдаг уу? Энэхүү кинонд сайн найзууд болох Алекс, Росе хоёрын харилцааны талаар өгүүлдэг. Багын найзууд хамтдаа коллежид сурахаар төлөвлөсөн ч Алекс АНУ-г зорьж, Росе ахлах сургуулиа төгсөөдсанаандгүй ганц бие ээж болоних сургуульдэлсэж чадалгүй төрөлх хотдоо үлддэг.Тэд өөр хүмүүстэй гэрлэх боловч эцсийн мөчидтэдний нөхөрлөл хайр байсныг ухаарах болно.

  • The Intern

Хөгширлөө гээд ажил, амьдрал, карьерын зам тэр чигтээ дуусдаг уу? 70 настай ганц бие эр Бэний хувьд гавьяаныхаа амралтад гарах нь эсрэгээрээ амьдралаа шинээр эхлүүлэх боломж юм. Тэрээр карьераа дахин шинээр эхлэхээрамжилттай өсөж буйзагварын сайтад дадлагчаар ажиллахаар ярилцлага өгч тэнцэнэ.

  • Confessions of a Shopaholic

Ребекка бол дэлгүүр хэсэх улаан хоббитой нэгэн. Тэрээр цаг үргэлж л шүүгээндээ шинэ хувцас худалдан авахталаар бодох тул санхүүгийн байдал ч сайнгүй байх нь мэдээж.Хамгийн хачирхалтай нь Ребэкка эдийн засгийн сэтгүүлд санхүүгийн сахилга бат, зохист худалдан авалтынталаарнийтлэл бичдэг сэтгүүлч юм. Үг,үйлдлийн зөрүүтэй түүний сонголт ямар адал явдалд хөтлөх бол?

  • From Paris with Love

Хэтэрхий төгс амьдралаас ч хүн уйдах нь бий. Жеймс Рийз болтөгс гэмээр амьдралтай залуу. Тэрээр Парис дахь АНУ-ын Элчин сайдын туслах бөгөөд түүнд үзэсгэлэнтэй найз бүсгүй, загварлаг хувцас, машин гээд бүгд бий. Гэхдээ түүний үнэхээр хүсч байгаа зүйл бол гагцхүү адал явдал юм. Нэг л өдөр түүнд муу зүйлтэй тэмцэх үүрэг оногдоно. Түүнийг юу, юу хүлээж буйг уг киноноос олж үзээрэй.

Ч.БИНДЭРЪЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *