Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.
НҮБ-ын Ерөнхий чуулганы тогтоолоор “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж байв. Диабетийн олон улсын холбоо, түүний гишүүн улс орнууд анх 1991 оноос чихрийн шижний эсрэг авах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Монгол Улсад Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг 2003 оноос эхлэн тэмдэглэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар дэлхийд чихрийн шижинтэй 415 сая хүн амьдарч байна. 2040 он гэхэд энэ тоо 642 саяд хүрч, дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх төлөв байгааг Чихрийн шижинтэй тэмцэх олон улсын нийгэмлэгээс мэдээлж байна.