Өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ гэдгийг ТЦА-наас мэдээллээ. Пүрэв гарагт 4,9-өөр төгссөн дугаартай машин хязгаарласан бүсэд хөдөлгөөнд оролцохгүй байдаг билээ.
Манай улсад коронавирусийн халдварын эрсдэл маш өндөр байгаа тул Засгийн газар өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Ингэснээр:
- Хүнсний дэлгүүр
- супермаркет
- хүнсний зах
- шатахуун түгээгүүр
- эмийн сан
- эмнэлэг
- худаг усан хангамж
- дулаан хангамж
- цахилгаан станц
- хэвлэл мэдээлэл
- харилцаа холбоо
- буяны үйл ажиллагаа
- хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй.
Төрийн байгууллагуудын ковидтой холбоотой цөөн тооны хүмүүс ажиллана. Бусад нь гэртээ байна.
Хувийн хэвшлийн байгууллагууд ажилчдаа гэрээсээ ажиллах боломжоор хангахыг УОК-ын дарга уриалсан юм.