Categories
гадаад мэдээ

Жо Байден 2011 онд Монгол Улсад айлчлахдаа ач охинтойгоо хамт ирж байжээ

Саяхан АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден дэд ерөнхийлөгч байхдаа 2011 оны наймдугаар сард Монгол Улсад айлчилж байсан юм.

Тэрбээр Ази тивийн орнуудаар хийсэн айлчлалынхаа хүрээнд Хятадын нийслэл Бээжингээс Улаанбаатарт ирж, зургаан цаг саатсаны дараа Японы нийслэл Токио хот руу ниссэн байна.

Ингэхдээ тэр хоёр ач охидыхоо нэг Наоми Байденыг дагуулж явжээ.

Богино хугацаатай айлчлалынхаа үеэр тэр тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд Сү.Батболд нартай уулзаж, дараа нь бэсрэг наадам, ардын урлагийн тоглолт үзэж сонирхсон байна.

Наадмын түрүү бөхтэй өрж үзсэн Байден цэц мэргэнээ шалгаж, өөрт нь бэлэглэсэн моринд ирланд гарал угсаагаа бэлгэдсэн “Celtic” хэмээх нэрийг өгч байжээ.

“Сүүлийн 20 жилийн хугацаанд ардчилсан нийгэмд үлгэр жишээ шилжиж чадсан амжилтаараа Монгол Улс дэлхий нийтийн анхаарлыг татаж байна” гэж Жо Байден тэр үед мэдэгдсэнийг олон улсын хэвлэлүүд дамжуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *