Categories
мэдээ нийгэм

ХЯТАДЫН АМЛАЛТ, НЭЭЛТТЭЙ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ

Шанхай хотын Үндэсний үзэсгэлэн худалдаа, хурлын төв. Тус төвд гурав дахь удаагийн ХОУИЭ болж байна. (Синьхуа/У Кай)

“Дэлхийн худалдааны түүхэн дэх инновац” хэмээгддэг Хятадын олон улсын импортын экспо (ХОУИЭ) 11 дүгээр сарын 5-нд Хятадын худалдааны гол зангилаа хот Шанхайд эхэлсэн.

Дэлхийн хамгийн анхны импортоор сэдэвчилсэн олон улсын экспогийн хувьд ХОУИЭ нь нээлттэй бодлогыг тууштай хэрэгжүүлэх, эдийн засгийн даяарш лыг дэмжих болон нээлттэй дэлхийн эдийн засгийг бий болгох БНХАУ-ын амлалтын бэлгэ тэмдэг болоод байна.

КОВИД-19 цар тахал дэлхий дахиныг түгшээж, дэлхийн эдийн засгийг донсолгож буй энэ цаг үед БНХАУ уг вирусийн тархалттай хатуу тэмцэхийн сацуу нийтээрээ хөгжих, хүн төрөлхтний гэрэлт ирээдүйг бий болгохын төлөө нээлт тэй бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.

Гурван жилийн өмнө үүсэн бий болсон цагаасаа л ХОУИЭ нь гадаад нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран дэлхий дахинд үүд хаалгаа илүү өргөнөөр нээнэ гэсэн БНХАУ-ын зоримог шийдвэр хэрэгжиж буйн нэгэн тод илрэл болоод байгаа юм.

ХОУИЭ нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш арван жилийн дараа буюу дэлхийн эдийн засгийн сэргэлт эрчээ алдаж, олон талт худалдааг эсэргүүцэх хандлага өсөн нэмэгдэж, эдийн засгийн даяаршил хүчтэй салхитай нүүрч тулгарч байх үед анх гарч ирсэн билээ.

Дэлхийн худалдаа бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр юм. Дэлхийн эдийн засаг хүнд хэцүү сорилтуудтай нүүр тулж байсан тэр үед дэл хийн хамгийн том бараа бүтээг дэхүүний худалдаачны хувьд БНХАУ нь дэлхийн өнцөг булан бүрийн бизнес эрхлэгчдэд зориулсан уг платформыг санаачлан бий болгосон юм. БНХАУ нь 15 жилийн хугацаанд 30 их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүн, 10 их наяд ам.долларын үйлчилгээ импортлохоор байна гэсэн тооцоог 2018 онд гаргасан.

ХОУИЭ сэдэвт гэрлийн шоу 11 дүгээр сарын 4-нд Шанхай хотноо боллоо. (Синьхуа/Жан Хаофу)

Сүүлийн хоёр жилийн хуга-цаанд ХОУИЭ нь дэлхийн бараа бүтээгдэхүүнүүд Хятадын зах зээлд нэвтрэх гол суваг болж өргөжсөн юм.

Албан ёсны статистик мэдээ-лэлд дурд санаар, өмнөх хоёр экспогийн үеэр 57.83 тэр бум ам.доллар болон 71.13 тэр бум дол ларын урьдчилсан хэлэлцээ-рүүдийг тус бүр хийж байжээ.

Дэлхийн жишигт нийцсэн биз несийн орчныг бүрдүүлэх, хоёр болон олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн БНХАУ-ын тодорхой алхмуудтай зэрэгцэн ХОУИЭ нь тус улсын өндөр түвшний нээлттэй бодлогын шинэ үе шатыг эхлүүлэх амлалтынх нь гэрч болоод зогсохгүй их гүрний хувьд хөгжлийн боломжуудаа дэлхий дахинтай хуваалцаж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжих үүрэг хариуцлагаа ухамсарлаж буйнх нь илрэл болж байна.

Дотоодын зах зээлээ эдийн засгийн гол тулгуур болгохын сацуу дотоод болон олон улсын зах зээлийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилго бүхий эдийн засгийн хөгж-лийн шинэ хэлбэрийг бий болгох Хятад улсын бодлогоос үүдэлтэй тус улсын нээлттэй бодлогын талаарх эргэлзээг гурав дахь удаагийн экспо арилгаж чадлаа. Энэхүү “хос эргэлттэй” эдийн засгийн бодлогын загвар нь БНХАУ эдийн засгаа “хаалттай хаалга”-ны цаанаас удирдана гэсэн үг биш бөгөөд харин ч үүд хаалгаа урьд урьдынхаасаа илүү өргөнөөр нээнэ гэсэн үг юм.

БНХАУ-ын дарга Си Зиньпин гурав дахь удаагийн ХОУИЭ-гийн нээлтийн ёслолд илгээсэн видео мэндчилгээндээ “Хятадын зах зээ лийг дэлхийн зах зээл болгох, бүх нийтэд, хүн бүрд хүртээмжтэй зах зээл болгох нь бидний зорилго юм. Ингэснээр бид дэлхийн хамтын нийгэмлэгт илүү эерэг энерги авчрах боломжтой болно” гэжээ. Дэлхий дахинтай хөгжлийн боломжуудыг хуваалцаж, хамтын хөгжлийг дэмжинэ гэсэн амлалтаа БНХАУ биелүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, бодитой алхам хийж буйг нь ХОУИЭ мөн нотлон харуулж байна. Сүүлийн 40 жилийн хугацаанд дэлхийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран БНХАУ өөрчлөлт, нээлттэй бодлогын за-маар тууштай урагшилсаар ирсэн. Энэ зам нь Хятадын хөгжлийн хэрэгцээнд нийцээд зогсохгүй даяаршлын эрин үеийн цаг үеийн чиг хандлагад нийцэж байна.Анхны ХОУИЭ-гийн нээлтийн ёслолын үеэр Си Зиньпин хэлэхдээ “Нээлттэй бодлого нь Хятадын худалдааны таних тэмдэг болоод байна. Хятад улс дэлхийг тэвэрч түшиг тулгуур болох замаар өөдлөн дэвжиж буй бол дэлхий дахин ч Хятадын нээлттэй бодлогын үр шимийг хүртсээр байна” гэсэн юм.

Хятад улс нээлттэй бодлогоо өргөжүүлэхийн тулд цуцалтгүй хүчин чармайлт гаргасаар ирсэн. Тус улс Шэньжэнийн эдийн засгийн онцгой бүс (ЭЗОБ) зэрэг олон тооны ЭЗОБ байгуулснаас гадна 20 гаруй чөлөөт худалдааны бүс байгуулаад байгаа билээ. Мөн тус улс ХОУИЭ, 63 жилийн түүхтэй Кантоны үзэсгэлэн яармаг болон Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны үзэсгэлэн яармаг зэрэг худалдааны томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байна. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийг ч батлаад байна. БНХАУ харилцан ашигтай хамтран ажиллах нээлттэй бодлогыг тууштай баримталж буй бөгөөд үүгээрээ дамжуулан дэлхий дахинаас эрч хүч авахын зэрэгцээ хөгжлийнхөө үр шимийг ч дэлхий дахинд хүртээж буйг 10 дугаар сард болсон Шэньжэнийн ЭЗОБ-ийн 40 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн ёслолын үеэр Си Зиньпин дарга цохон тэмдэглэсэн юм. Шэньжэнийн ЭЗОБ нь Хятадын нээлттэй бодлогын “бэлгэ тэмдэг” билээ. 2008 оны олон улсын санхүү-гийн хямралаас хойш Хятад улсын импорт нь дэлхийн импортын өсөлтийн зургааны нэг хувийг дангаараа бүрдүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн гол хө шүүрэг болсоор байна. Энэ оны эхээр Хятадын Худалдааны яам наас гаргасан нэгэн тайланд дурдсанаар, БНХАУ нь 11 жил дараа лан дэлхийн импортын хоёр дахь том зах зээлийн байр сууриа хэвээр хадгалж, дэлхийн импортын 10 гаруй хувийг эзэлж байна. Үүний зэрэгцээ Хятад улс нь одоогоор 120 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны хамгийн том түнш болоод байна. Тус улс 138 улс орон болон 30 гаруй олон улсын байгууллагуудтай хамтын ажил лагаа тогтоогоод байгаа бө-гөөд “Бүс ба Зам” санаачилгынхаа хүрээнд хамтын ажиллагааны 2000 гаруй төсөл хэрэгжүүлжээ.Өөртөө болон түншүүддээ бодит ашиг тус авчирсан эдийн засгийн болон худалдааны түншлэлийг бий бол госноос гадна БНХАУ нь дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжил дэх тэнцвэргүй бөгөөд тэгш бус байдлыг арилгах, дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцоог сайжруулах, эдийн засгийн даяаршлыг илүү хүртээмжтэй, тэнцвэртэй болгох чиглэлээр бусад улс оронтой хамтран ажилласаар байна.

Хятадын Зянсу мужийн Ляньюньган хот дахь эдийн засгийн хөгжлийн бүс дэх нэхмэлийн цехийн үйлдвэрлэлийн шугаман дээр нэгэн ажилчин завгүй ажиллаж буй нь. 2020 оны 10 дугаар сарын 19-нд авсан зураг. Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдэгдсэнээр, энэ оны 1 дүгээр улиралд 6.8 хувь, эхний хагаст 1.6 хувиар буурсан Хятадын ДНБ эхний гурван улирлын байдлаар өсөлтийн замдаа эргэн орж, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.7 хувиар өссөн байна. (Синьхуа/ Гэн Юйхэ)

Анхны ХОУИЭ-гийн үеэр тухайн үед Олон улсын валютын сангийн (ОУВС) гүйцэтгэх захир-лаар ажиллаж байсан хатагтай Кристин Лагард үг хэлэхдээ “ХОУИЭ бол “дэлхийн гүүр”, “хөг-жил цэцэглэлтийн гүүр” болон “ирээдүйн гүүр”-ийг тавих гэсэн Хятад улсын хүчин чармайлтын бэлгэ тэмдэг юм” гэж байв. ХОУИЭ нь КОВИД-19-ийн эсрэг Хятад улс үр дүнтэй тэмцэж буйг нотлон харуулаад зогсохгүй энэ цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн өсөлт, хөгжилд нэн шаардлагатай итгэл найдварыг бий болгож байна.

Хятад улс нь ард иргэдийн амь нас, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих зарчмыг баримтлан шинэ коронавирусийн эсрэг тууштай бөгөөд хатуу тэмцэж, тахлыг үр дүн тэй гээр хяналтдаа авснаар ажил, үйлдвэрлэлийг сэргээх, хэвийн амьдралдаа эргэж орох бат бөх суу рийг тавьж өгсөн. Үүний ачаар Хятадын эдийн засаг хурдан сэргэж, хоёр улирал дараалан өссөн дүн тэй гарлаа.

ОУВС 10 дугаар сард гаргасан урьдчилсан таамаглалдаа “Хятад улс 2020 онд эдийн засгаа 1.9 хувиар өсгөснөөр энэ онд эдийн засаг нь эерэг үзүүлэлттэй гарах цорын ганц томоохон улс болох төлөвтэй байна” гэсэн юм. Нээлттэй бодлого баримтлах, хөгжлийн боломжуудыг хуваалцахаа амласныхаа дагуу Хятад улс сүүлийн саруудад дэлхийн худалдааг сэргээж, дэлхийн эдийн засгийг КОВИД-19-ийн тогооноос гаргахад туслах зорилгоор олон тооны томоохон үзэсгэлэн яармагуудыг зохион байгуулаад байна. Тухайлбал, Хятадын олон улсын үйл чилгээний худалдааны үзэсгэлэн яармаг энэ өдрүүдэд Бээжин хотноо болж байгаа юм.

Эдгээр арга хэмжээг зохион байгуулахдаа цар тахлыг хянах хатуу арга хэмжээнүүдийг тогтмол хэрэгжүүлэхийн зэрэгцээ ийм цар тахлын үед онлайн бус арга хэмжээнүүдийг зохион байгуулах чиглэлээр арвин туршлага хуримтлуулсаар байна.

Одоо болж буй ХОУИЭ-гийн үеэр нийгмийн эрүүл мэндийг хангахын тулд нуклейн хүчлийн иж бүрэн шинжилгээ авах, хатуу хяналт ба хорио цээрийн журам хэрэгжүүлэх, импортын хоол хүнс-нээс стандартын дагуу дээж авах зэрэг хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Цар тахалтай үед үзэсгэлэнд оролцогчдод илүү сайн үйлчлэх зорилгоор хоёр дугаар сараас хойш ХОУИЭ-г зо хион бай гуу лагчид “үүлэн бүртгэл”, “үүлэн гарын үсэг” болон “үүлэн танил цуулга” зэргийг нэвтрүүлсэн юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бизнес эрхлэгчид энэ удаа-гийн экспогоос аюулгүй байдлын баталгаа болон бизнес эрхлэх шинэ боломжуудыг харснаар маш их урам зориг, итгэл найдварыг олж авч байна. Зохион байгуулагчдын хэлж буйгаар, энэ жилийн экспогийн талбайн хэмжээ өмнөх жилүү дийнхээс хамаагүй илүү өргөжжээ.

Тухайлбал, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн тоног төхөөрөмж, хэрэгслүүдийн өсөн нэмэг-дэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд ХОУИЭ-г зохион байгуулагчид нийгмийн эрүүл мэнд, цар тахлаас урьдчилан сэргийлэх бараа бүтээгдэхүүнүүдийг дэлгэхэд зориулсан тусгай талбайг гаргаж өгсөн бөгөөд уг талбайд 300 гаруй компани маск, хамгаалалтын хув цас, онош луур, амьсгалын аппарат зэргийг Хятадын болон дэлхийн хэрэглэгчдэд санал болгож байна.

Өдгөө бидний амьдарч буй энэ цаг үед дэлхийн улс ор-нуудын хөгжлийн чиг хандлага урьд урьдынхаас илүү харилцан хамааралтай болсоор байна. Есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 ду гаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Си Зиньпин хэлэхдээ “Эдийн засгийн даяаршил бол маргаангүй бодит байдал бөгөөд түүхэн чиг хандлага юм гэдгийг КОВИД-19 цар тахал бидэнд сануулж байна. Эдийн засгийн даяаршлын үед толгойгоо тэмээн хяруул шиг элсэнд булах нь түүхэн чиг хандлагад харшилна” гэсэн билээ. Нээлттэй сэтгэлгээтэй, хөгжиж дэвших хүсэл мөрөөдөлтэй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бизнес эрхлэгчид дэлхийн хамгийн их хүн амтай хэрэглээний зах зээлээс аз, амжилт шүүрэхээр Шанхай хотын Үндэсний үзэсгэлэн худалдаа, хурлын төвд чуулж байна. Бүх улс орон түүхийн зөв талд бат зогсож, чөлөөт худалдаа ба олон талт худалдааны тогтолцоог хам гаалж, шинэлэг бөгөөд хүртээмжтэй дэлхийн эдийн засгийг бий болгож, хүн төрөлхтний хамтын цогцыг бий болгохын төлөө хамт-ран ажилласан цагт хүн бүрд гэрэлт ирээдүйг бий болгох нь аз эзийн асуудал бус, ердөө л цаг хугацааны асуудал байх болно.

ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ЭКСПО НЬ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ИТГЭЛ НАЙДВАР АВЧИРЧ БАЙНА

БНХАУ-ын Шанхай хотноо болж буй Хятадын олон улсын импортын экспо (ХОУИЭ) нь дэлхийн эдийн засагт итгэл найдвар авчирч байна гэж Сингапурын Үндэсний Их Сургуулийн Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн дэд профессор Гу Цинян хэлэв.

Түүний хэлснээр, КОВИД-19 цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн эдийн засаг 1930-аад оны “Их хямрал”-аас хойш үзэгдээгүй хүнд хэцүү бэрхшээлийг туулж байна.

Гурав дахь удаагийн ХОУИЭ-гийн автомашины үзэсгэлэнгийн хэсэгт тавигдсан автомашиныг цэвэрлэж буй нь. (Синьхуа/Дин Тин)

2020 онд дэлхийн эдийн засаг 4.4 хувиар буурах төлөвтэй байна гэсэн урьдчилсан таамаглалыг Олон улсын валютын сан 10 дугаар сарын эхээр дэвшүүлсэн. “Энэ нь цар тахалтай холбоотойгоор дэлхий даяар эрэлт буурсантай ихээхэн холбоотой” гэж Гу Цинян ярьсан юм. Цар тахал хэзээ дуусах нь тодорхой биш, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ажлын байрыг хадгалж авч үлдэхэд амаргүй болоод буй учир дэлхийн олон орон эдийн засгийн өсөлтөө хадгалж, эдийн засгаа сэргээх итгэлээ аажим аажмаар алдаж байна. Нөхцөл байдал ийм байгаа боловч 11 дүгээр сарын 5-10-ны хооронд Шанхай хотноо үргэлжлэх гурав дахь удаагийн ХОУИЭ нь бүрхэг тэнгэрт итгэл найдварын туяа тусгаж байна гэж Гу Цинян хэллээ.

БНХАУ-ыг энэ онд эдийн засаг нь өссөн дүнтэй гарах цорын ганц томоохон эдийн засаг гэж шинжээчид үзэж байгаа билээ. Гу Цинян цааш нь ярихдаа “Энэ удаагийн ХОУИЭ нь Хятадын дотоодын эрэлт хэрэгцээг сэргээхэд тус болж, улмаар дотоодын болон олон улсын ком паниудын аль алинд нь бизнесийн илүү олон боломжийг бий болгож өгнө. Өөрөөр хэлбэл, ХОУИЭ нь Хятадын аж ахуйн нэгжүүдэд төдийгүй гадаадын компаниудад ч ашиг тусаа өгч, хүнд хэцүү цагийг даван туулах “хөшүүрэг” болох болно” гэв.

Түүнчлэн ХОУИЭ нь хоёр талт хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжихэд тус болохоос гадна бараа бүтээгдэхүүнүүдээр дамжуулан мэдээлэл олж авах, зах зээлийн сувгуудыг судлах боломжийг бүрдүүлнэ гэж Гу Цинян хэллээ.

Түүний хэлсэнчлэн, энэ экспогийн үеэр Хятадын хэрэглэгчдийн эерэг сэтгэгдлээс урам авч, асар том зах зээлд татагдсан гадаадын компаниуд Хятадад хөрөнгө оруулалт хийх замаар ч цааш явж болох юм. Үүний зэрэгцээ дэвшилтэт техник хэрэгсэл зэрэг гадаадын бараа бүтээг дэхүүний импорт нь Хятадын хэрэглээг хөхиүлэн дэмжиж, улмаар дэлхийн зах зээлд нэвтэрч буй Хятадын бараа бүтээгдэхүүн болон хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх болно гэж тэрбээр үзэж байна.

ХОУИЭ-г бараа бүтээгдэхүүн болон капиталын хоёр талт чөлөөт урсгалын зах зээлийн дүрмийн дагуу эрүүл эдийн засгийн харилцаа тогтоохын тулд БНХАУ-аас бусад улс оронд өгч буй “урилга” юм гэж тэрбээр тодорхойллоо.

Протекционизм буюу гаалийн татвараар дамжуулан худалдааг ивээх, өөрөөр хэл бэл нэг талыг барьсан худалдааны бодлого баримтлах явдал дэлхий даяар өсөн нэмэгдэж буй энэ цаг үед ХОУИЭ нь төрийн түвшний платформын хувьд БНХАУ даяаршлыг дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзсээр буйг нотлон харуулж байна.

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор дэлхийн аж үйлдвэрийн болон нийлүүлэлтийн сүлжээ доголдож, даяаршлын эсрэг хандлага газар авч буйг ХОУИЭ-д тавигдсан бараа бүтээгдэхүүнүүд нь завсрын эсвэл эцсийн бүтээгдэхүүн байхаасаа үл хамааран тодорхой хэмжээгээр дахин өөрчлөхөд хувь нэмэр оруулах болно гэж Гу Цинян онцлон тэмдэглэв.

Гурав дахь удаагийн ХОУИЭ-гийн хүнсний үзэсгэлэнгийн хэсэг. (Синьхуа/Дин Тин)

Шинэчлэл, нээлттэй бодлогыг 40 гаруй жилийн турш тууштай хэрэгжүүлэх явцдаа БНХАУ нь харьцангуй бүрэн гүйцэд аж үйлдвэрийн тогтолцоог бий болгосон бөгөөд одоо олон улсын аж үйлдвэр болон нийлүүлэлтийн сүлжээнүүдтэй илүү идэвхтэй хамтран ажиллаж, нэгдэх нь зүйтэй гэж тэрбээр хэллээ.БНХАУ үйлчилгээний худалдааг хөгжүүлэх, мэдээллийн технологийг ашиглах гэх мэт нэмүү өртөг өндөртэй салбарууддаа илүү анхаарал хандуулснаар өөрийн давуу талаа харьцангуй бүрэн дүүрэн ашиглаад зогсохгүй дэлхийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой.

Хятад улс нь 2006 оноос хойш дэлхийн эдийн засгийн өсөлтийн “гол хөдөлгүүр” байсаар байна. КОВИД-19 цар тахалтай амжилттай тэмцэж, харьцангуй хурдан хугацаанд эдийн засгаа сэргээж чадсаныхаа ачаар тус улс энэ онд дэлхийн эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулахаар байгаа юм. Дэлхийн хоёр дахь том импортлогч БНХАУ-ын эдийн засгийн гайхамшигт амжилт нь дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхээс гадна олон улсын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний эрэлт өсөхөд ч нөлөөлнө гэж дэд профессор Гу Цинян ярилаа. Тэрбээр ярианыхаа төгсгөлд “Хятад улс КОВИД-19 цар тахлын дунд дэлхийн эдийн засгийг сэргээхэд туслах “чухал тулгуур” болж ажиллах замдаа хэдийн ороод байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *