Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нархан” хүүхэлдэйн театр хөшгөө нээлээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль “Боловсролын чанарыншинэчлэл-4” төслийн хүрээндсурагчдын эх хэлний боловсролыг хөгжүүлэх , үзсэн хичээлийн агуулгыг сонирхолтой хэлбэрээр хүргэх зорилгоорнийслэлийн сургуулиадаас анх удаагаа“Нархан “ нэртэй хүүхэлдэйн театрыгсургуульдаа байгуулан , өнөөдөр бага ангийн сурагчдадаа анхны жүжгээ толилуулаа. Тус сургуулийн хөгжмийн болон бага боловсролын 5 багш жүжгийнхээдүрүүдэд тоглож, хамтран зохиолоо гаргадаг байна.Энэхүү төсөл 2020-2021 оны хичээлийн жилд бага ангийн 2230 сурагчдыг хамруулах бөгөөд цаашид сурагчид өөрсдөө жүжигт тоглох боломжтой болох юм.

Хөшиг нээгдэхэд нэгдүгээр ангийн бяцхан сурагчид баяртайгаар алга ташин тоглолт эхлэв. Өнгийн гэрэл, тайзболон утсан хүүхэлдэйнүүд бяцхан сурагчдад сонирхолтой байгаа нь илт.Хөгжмийн боловсролын багш нар нь жүжгийн зохиолоо өөрсдөө гарган, найруулж , жүжигтээ тоглож буйгаараа онцлогтой.

Тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Д.Сарантуяагаас “Нархан” театрын талаар тодрууллаа.


-Сургуульдаа хүүхэлдэйн театртай болох санаачлага анх хаанаас гарсан бэ?

-Өмнөх хичээлийн жилд “Боловсролын чанарыншинэчлэл 4” төслийн хүрээндсурагчдын эх хэлний боловсролыг хөгжүүлэх зорилгоор “Эх хэл” гэдэг төсөл бичээд, тэндээс санхүүжилтын тодорхой хувь бүрдэж, анхны шангаа татсан гэж болно.

– Бага насны хүүхдэд онолоос илүүтэйгээр дүрээрболон тоглоомын аргаар дамжуулан хичээлийн агуулгыг заах нь илүү үр дүнтэй гэж үздэг. Тэгвэл уг төслийн зорилгыг ингэж тодорхойлж болох уу?

-Тийм ээ. Үндсэндээ энэ л бидний зорилго.Бага насны сурагчид ялангуяа нэгдүгээр ангийнхан жүжигтээ орчихсон, Сүмбэр уул, солонгоо хайгаадмаш сонирхолтойгоор хүлээж авч байгааг харах сайхан байна. Үзүүлээд орхих биш, багш нар нь эргүүлээд хичээлтэй нь уялдуулж,хичээлийн холбогдолтойгоор хүргэхэд оршиж байгаа юм. Мөн цаашдаа дүрийн судалгаа хийлгэх, хүүхдүүдийг өөрсдийг нь хуруун хүүхэлдэйгээр тоглуулах зэрэг шат шатны сургалтын үйл ажиллагаа явагдана.

-“Нархан” хүүхэлдэйн теартын ард хичнээн хүн ажиллаж байгаа вэ. Багш нар нь өөрсдөө тоглож байгаа харагдлаа?

– Манай сургуулийн хөгжмийн багш нар өөрсдөө хичээлийн бус цагаар бэлтгэлдээ ороод, бага боловсролын 2 багш хамтраад 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр театр мааньүйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.Өнгөрсөн сараас эхлээд нэгдүгээр ангийнхандаа хэсэгчлээд жүжгээ толилуулж байгаа. Нас насных нь онцлогт тохируулаад жүжгийн тавилтууд өөрчлөгдөөд явах юм.

Ч.БИНДЭРЪЯА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *