Бурхан багшийн Эхийн ачийг хариулсан Дүйчэн өдөр энэ сарын 7-нд тохиож байна. Монголчуудын хувьд эхээ ачлах, ачийг нь хариулна гэдэг бол дээдийн буян хэмээн үздэг билээ. Чингэлтэй дүүргийн иргэн Б.Энэбиштэй уулзаж, эхийн ач, ээж хүн, эх хүний хайрын тухай энгийн яриа өрнүүллээ. Б.Энэбиш насаараа багшилж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ч одоогоор өдөр өнжүүлэх төвд ажилладаг юм байна.
-Монголчууд шүүдрийн дуслаар цай чанаж өгвөл ээжийнхээ нэг шөнө өндийж хөхүүлсэн ачийг хариулна гэж ярьдаг. Хүн ээжийнхээ ачийг яавал хариулах?
-Би хувьдааүр хүүхдүүд ньажилтай амьдралтай, эхийнхээ сэтгэлийг зовоохгүй амар тайван амьдруулах боломжийг олгоно гэдэг л эхийн ачийг хариулж буй явдал гэж боддог. Мэдээж үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлсэн бол хүүхдүүд нь эргээд ачийг нь хариулж таарна. Эхийн ачийг хүн бүр өөрийнхөө сэтгэлээр хэмждэг болов уу. Би хариулж чадаж байна гэж бодвол чадна. Хүний сэтгэлийн юм гэж бодож байна.
-Монголчуудын дууны санд эхийн тухай, ээжийн хайрын тухай дуу ихэвчлэн зонхилдог. Эхийн ачийг нар, дэлхий гэх мэт хамгийн үнэтэй зүйлтэйгээ зүйрлэн дуулдаг шүү дээ?
-Эхийн ачийг үнэлж цэгнэхгүй үр сад байдаггүй байх аа. Эх хүн гэдэг бол энэ ертөнцийг бүтээсэн юм шүү. Эх хүнийг би ундарга гэмээр байна.Эх гэдэг үгээ бодсон ч тэр аливаа юмны эхлэл, ундарга нь юм болов уу.
-Таны хувьд хүүхдүүддээ юуг аминчлан захидаг вэ?
-Би хүүхдүүдэд зөв хүмүүжилтэй, эрдэм боловсролтой болоорой гэж захидаг.Олон дээд сургууль төгсөхдөө гол нь биш, хамгийн чухал нь хүнийг энэрч хайрладаг хүнлэг чанар байх ёстой.
-Нийгмийн хөгжлийг дагаад хүмүүс улам завгүй болохын хэрээр эцэг эхдээ цаг гаргах, хайр халамж тавих нь багасаад байгаа санагддаг. Эхчүүд, ээжүүд хүүхдүүдээсээ юу хүсдэг вэ?
-Сүүлийн үед хүн болгон утсаа шагайгаад явахаар амьд харилцаа улам хумигдаад байна уу даа гэж хардаг. Мэдээж ажилтай амьдралтай байвал баярлана. Гэхдээ ээжүүд бид нар чинь хүүхдүүдээсээ үнэтэй бэлэг сэлт хараад л, заавал том юманд баярладаггүй шүү дээ. Ээжтэйгээ дотны яриа өрнүүлж, ярилцах нь чухал. Ядаж 7 хоногтоо нэг удаа ирээд,амьдрал ахуйд нь юу болж байгааг уудлаад ярихад үнэхээрийн гоё байдаг. Би нэг өдөр хүүхдүүд, хүргэн. бэрүүдээ бүгдийг нь суулгаад дотрыг нь онгойтол ярилцах уулзалт зохиох юмсан гэж боддог юм. Тэр чинь л сэтгэлийн юм байхгүй юу. Бас эхийнхээ ачийг хариулж буй нэг арга юм. Мөнгө яахав амьдралын хэрэгцээ боловч сайн сайхан дурсамжийг яаж гүйцэв, тийм ээ.
-Энэ бямба гаригт Бурхан багшийн Эхийн ачийг хариулсан Дүйчэн, бэлгэ дэмбэрэлтэй өдөр тохионо. Хүн бүр энэ өдөр эхийнхээ ачийг санаж, ачийг нь хариулах тухай сэтгэлдээ бодох нь их буян хураадаг гэдэг. Энэ мөчид та ээжийнхээ тухай дурсвал?
-Намайг бага байхад ээж минь бурхан болсон болохоорсайн санадаггүй чнамайг сайн сайхан амьдарч байгааг тэнгэрээс харж байгаа гэж итгэдэг.Би багш хүн л дээ. Хүүхдийн ариун цагаан гараас атгаж, анхны А үсгийг нь заадаг болохоор багшийн ажил их буянтай үйл байдаг. Миний хувьд тэтгэвэртээ гарсан чхүүхдийн гэгээн ертөнцөд одоо чажиллаж, амьдарсааряваа .Тэгэхээрминий тэгш дүүрэнамьдарч байгаань эхийн минь ач л гэж санадаг.
Ээж минь “Хүнтэй мэндэлж сур. Хүнийг ялгалгүй зөв сайхан харьцаж, ажил гололгүй хийж ядарсан хүнд тусалж бай” гэж сургадаг байсан нь санагдаж байна.
-Та эх хүний хувьд хүүхэд залууст хандан юу гэж зөвлөмөөр байна?
-Залуустаа хэлэхэд том бэлэг гэж бодохоосоо илүү эхийнхээ сэтгэлийг нь тунгалаг байлгаж,зовоохгүй, ажил , хөдөлмөр хийж амьдралаа авч явахын хажуугаар өдөр тутамдаа ээжийнхээмэнд усыг нь мэдэж, биеийг нь асууж байгаарай. Чамд хамаатай хүн бүрийг хайрлаж яваарай гэж захия.
Ч.Биндэръяа