Энэ оны аравдугаар сарын 1-нд Ард кино театрт байрлах “Circle K” дэлгүүрийн угаалгын өрөөний хогийн савнаас 1100кг жинтэй дутуу төрсөн амьд нярай хүүхэд олдож байсныг бид өмнө нь мэдээлж байсан.
Хүүхдийг ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан ба эцэг, эхийг нь олж тогтоогоод байсан юм.
Харамсалтай нь, тухайн нярай эмчилгээ хийлгэж байх хугацаандаа амь эрсэдсэн байна.
Эх сурвалжийн хэлж байгаагаар “Тухайн эмэгтэй хүүхдээ хаяхдаа амьд гэдгийг нь мэдээгүй, хогийн саванд хаяснаас нь болж нярайн хүйгээр дамжин цусанд нь халдвар тархсан” гэв.
Тухайн хэрэгтэй холбогдуулан хүүхдийн эцэг, эхийг шалгаж байна.