Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.
Хуралдаанаас энэ хуулийн “Гэрч” гэсэн 9.6 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргалаа гэж ҮХЦ-ийн төлөөлөгч мэдээлэв.