Categories
мэдээ спорт

Д.Гантүлхүүр: Өөрсдөө мацаад ир, би байж байя


MFC-ын энэ сарын 3-ны үдшийн оргил тулаан 66кг-ын жинд Гаруда ММА клубийн тамирчин Д.Гантүлхүүр VS Ширэн бээлий клубийн тамирчин Э.Ганзориг нарын хооронд өрнөлөө. Хоёр үеийн турш тамирчид гал гарсан тоглолт үзүүлж гар холбож боон Д.Гантүлхүүр өрсөлдөгчөө буулган авав. Д.Гантүлхүүрийн хувьд хэвтээ тоглолттой тамирчин бөгөөд MFC тулааны наймдахь тулаан, долоодахь ялалт нь юм. Өрсөлдөгч Э.Ганзориг нь босоо тоглолттой тамирчин MFC тулааны 11дэх тоглолт бөгөөд түүний дөрөвдэх ялагдал нь боллоо. Хоёр тамирчин жиндээ олон улсад тулалддаг туршлагатай тамирчид. Тоглолтын үед Э.Ганзориг маш сайн хамгаалалт үзүүлж Д.Гантүлхүүрийн хувьд толгой сийрэг сайн ажиллаж, тактикийн тоглолт гаргалаа.

Д.Гантүлхүүр “Босоогоос тоглолт хийе гэсэн бодолтой байсан боловч Э.Ганзориг сайн тулаанч учир өөрийн давуу талаар тоглолоо. Цаашдаа өөрийн сул тал дээрээ маш сайн ажиллах болно. Миний ард 400-500 хүн бий. О.Болд- Эрдэнэ багшдаа болон Гаруда”-гийн дээвэрт харьяалагддаг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Клубийнхээ дүү нарт хандаж хэлэхэд ялалтын буухиаг үргэлжлүүлээрэй гэж хүсье. Аварга хүн өрсөлдөгчөө дуудна гэж юу байхав. Өөрсдөө мацаад ир би байж байя” хэмээсэн юм. Дэд тулаан 66кг-ын жинд Кудо эрч клуб, “Кардио ММА клубийн тамирчин жалам хар хочит Э.Баярмандах VS Ирээдүй ММА клубийн тамирчин А.Намуунгэрэл нар хооронд боллоо. Гуравдугаар үеийн төгсгөлд А.Намуунгэрэл гурвалжин боолт хийж өрсөлдөгчөө буулган авав. 84кг-ын жинд Ирвэс клубийн тамирчин О.Батзориг VS Өмнөговь Ultimax клубийн тамирчин Б.Мөнх- Эрдэнэ нарын хооронд болсон юм. Хоёрдугаар үеийн эхэнд О.Батзориг хүнд цохилтоор ялалтаа авлаа. Эмэгтэй 52кг-ын жинд Шандас ММА клубийн тамирчин Х.Уянга, “Ширэн бээлий клубийн тамирчин А.Отгонжаргал нар тоглолоо. А.Отгонжаргал MFC тулааны анхны ялалтаа байгуулсан юм. 57кг-ын жинд ХЦ-ийн дугаар салбарын тамирчин Б.Мөнх- Учрал, “Ширэн бээлий клубийн тамирчин Г.Золжаргал нар тоглолоо.

Гурван үеийн турш Б.Мөнх- Учрал илүүрхэж MFC тулааны анхны ялалтаа авлаа. 61кг-ын жинд Дорноговь, Замынүдийн тамирчин Э.Молом-Очир, “Пан Монгол дэвжээний тамирчин Б. Дорж- Очир нар тоглолоо. Тоглолт энтэнцүү явагдаж шүүгчийн дүнгээр Б.Дорж- Очир MFC тулааны хоёрдахь ялалтаа авлаа. MFC тулаан долоо хоног бүрийн мягмар гаригт 20:00 цагаас Misheel Walking street-д болох юм. Дараагийн тулаан Б.Алтандөлгөөн, Н.Бат-Эрдэнэ нарын хооронд болно.

У.УРАНБИЛЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *