Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” энэ жил 17 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 100 оюутнуудад өнөөдөр тэтгэлгийн батламжийг гардууллаа. Энэхүү тэтгэлэгт нийт 700 орчим оюутнууд материалаа ирүүлснээс 4 шатны шалгуураар шилдэг 100 оюутныг тодруулан, тус бүр 1 сая төгрөгийн тэтгэлэгийг тус банкнаас олгож байгаа юм. Голомт банк нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь оюутан залуусын хувьд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвараа сорих боломжийг олгодог, өндөр нэр хүнд бүхий үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр бөгөөд 16 жилийн хугацаанд нийт 1300 оюутанд 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байгаа юм.
Өмнөх жилүүдийн шалгаруулалтанд мэргэжлийн чиглэлийг заадаг байсан болэнэ жилмэргэжил харгалзахгүй монгол улсад магадлан итгэмжлэгдсэн бүх их дээд сургуулийн 3,4-р курсын оюутнуудад нээлттэйгээр зохион байгуулснаараа онцлог юм.
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан шилдэг 100 оюутан Голомт банкны нэрэмжит оюутны клубтэлсэж, олон төрлийн сургалтуудад хамрагдах, судлаач оюутны багт ажиллах болон сургуулиа дүүргээд тус банкинд ажиллах эрхтэй болдгоороо томоохон давуу талтай юм.
Ч.БИНДЭРЪЯА