Ханиад томууны улиралтай холбогдуулан ЕБС-ийн сурагчдын амралтыг наашлуулах санал Улсын Онцгой Комисс/УОК/-т ирүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газраас сурагчдын амралтыг 2020 оны 12 дугаар сарын 15-наас эхлүүлэх саналтай байгаа бол УИХ-ын зарим гишүүн 12 дугаар сарын 1-нээс эхлүүлэх санал ирүүлжээ. Харин улирлын амралт дуусах хугацааг 2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл байх санал гаргасан байна.
УОК ирэх долоо хоногоос хуралдаж эдгээр саналыг хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргах аж.
БШУЯ-наас гаргасан хуваарь ёсоор 1-12 дугаар ангийн бүх сурагчийн нэгдүгээр улирлын амралт 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нээс 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм.