Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжинэ.
Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл:
- Аюулгүй байдлаа хангаж өөрийн ашиглаж буй халаагуур, хэрэглээнд тохирсон, стандартын шаардлага хангасан цахилгаан тоноглолд суурилуулсан байна.
- Баталгаажсан тарифт бүрэн электрон тоолуур суурилуулсан байна.
- Хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгааны эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байна.
Хөнгөлөлтийн хамрах хүрээ:
- Аймаг нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг хөнгөлнө.
Хүчдэлийн түвшингээс хамаарч:
- 220 В-д холбогдсон хэрэглэгчдийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВт.цаг хүртэлх хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь,
- 380 В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 1500 кВт.цаг хүртэлх хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь тус тус хөнгөлнө.