Categories
мэдээ нийгэм

Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Сүүлийн хоёр өдөрт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1233 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1232 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн нь энэ сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 настай, эрэгтэй хүн байна.

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 340 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 312 байгаа. Нийт эдгэрээд гарсан 312 хүний 3 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 8 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 301 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 28 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 20 хүн хөнгөн, хүндэвтэр 8 хүн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *